Э.Цэндбаатарт тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ 50 сая төгрөг хандивлахаар боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарт улс төрч Д.Мөнх-Эрдэнэ хувиасаа 50 сая төгрөг өгөхийн сацуу байртай болгох аяныг эхлүүлээд буй.

Тэгвэл тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн удирддаг “Алтай констракшн” ХХК-ийн зүгээс Э.Цэндбаатарт 40 сая төгрөг, ДАШТ-ий зардалд нь 10 сая төгрөг хандивлахаар болжээ.

Энэ талаар “Энэ хүүг бид дэмжинэ ээ. Алддаггүй хүн байдаггүй юм. Хүсэлтийг шийд Холбоо болон бусад нь. Дэлхийн аваргын зардалд 10.000.000 сая, байр авахад нь 40.000.000 сая төгрөгний асуудлыг “Алтай Констракшн” ХХК шийднэ. Монгол хүү Монголоороо бахархах цаг энүүхэнд шүү. Дэлхийн аваргыг аваад ирээрэй хүү минь” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn