Хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00, томоохон захууд 06:00-19:00 цаг хүртэл ажиллана

2020-11-12

Улсын онцгой комисс,  Засгийн  газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улс орон  даяар тав  хоногийн хөл  хорио тогтоосон юм.

Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн  онцгой комиссын дарга Д.Сумъяабазар  “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж”  гаргалаа. 

 Уг  захирамжид “Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдааны газар /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/-ын ажиллах цагийн хуваарийг 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 06.00-19.00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хориглосугай” гэж заажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ