Эдгэсэн иргэд ХӨСҮТ-д цээжний рентген зураг үнэгүй авахуулах боломжтой

Коронавирусийн уушгинд үзүүлэх нөлөө их бөгөөд энэ нь уушгины үрэвсэл, хүндэрсэн тохиолдлуудад амьсгалын замын цочмог хам шинж, цусан халдвар зэрэг болон өөр бусад урт хугацааны хүндрэл бүхий өвчлөлийг үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон. Мөн өвчлөөд эдгэснээс хойш шинж тэмдэг 4-6 сарын хугацаанд илэрсэн хэвээр байна. 

Шинж тэмдэг удаан хугацааны турш ажиглагдвал эмнэлгийн байгууллагад хандаж, цээжний рентген зураг авахуулж, мэргэжлийн эмчид үзүүлэхийг ЭМЯ-наас зөвлөөд буй.

Тэгвэл өвдөөд, эдгэсэн иргэдийн уушгийг ХӨСҮТ үнэ төлбөргүй үзэж байгаа юм байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ дээр өдөр бүр 14.30 цагаас хойш авч байгаа аж.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn