• Б.Жагар:Хөл хорио тогтоосон хугацаанд банк, ББСБ-ууд хүүгээ царцаах ёстой

    2020-11-12

    Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар хөл хорионы дэглэм тогтоосон хугацаанд үндсэн зээлийг хойшлуулж, хүүг царцаах арга хэмжээ авах хүсэлтийг Засгийн газар, Монголбанк, ҮАБЗ, УИХ-д хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

    Улсын хэмжээнд 11 банк, 538 ББСБ, 6,300 байгууллага зээлийн үйлчилгээ явуулж байна.

    Тэрбээр “Өчигдөр шөнө гэхэд хүний машиныг хураан авах ажлыг эхлүүлжээ. Хорио цээрийн хугацаанд Засгийн газар, Монголбанк, ҮАБЗ, УИХ гэсэн дөрвөн субъектэд үндсэн зээлийг хойшлуулж, хүүг нь тэглэх хүсэлтийг хүргүүлж байна.

    Банк бус байгууллагууд чоно борооноор гэгчээр юм болж байна.

    Иргэдийнхээ үндсэн зээлийг хойшлуулж, хүүг нь царцаавал иргэдийэ дархлаа жинхэнэ утгаараа сайжирна.

    Гадны улс орнууд мөнгө хэвэлж, хүү алданги нь тэгэлж, үндсэн зээлийг хойшлуулж байна, барьцаагүй зээлийг жижиг бизнес эрхлэгчиддээ олгож байна. Итгэлцлийн үүднээс нэг хувийн хүүтэй зээлийг олгож байна. Хорио цээрийн хугацаанд хүн тогтвортой орлоготой байж амьдрал үргэлжилнэ.

    Зарим иргэдийн хувьд өдөртөө орлогоо олоод амжиргаагаа залгуулдаг.

    Д.Сумъяабазар даргын хэлээд байгаа тэр халтуур хийгээд байгаа хүмүүсийн буруу биш. Ажлын байр байхгүй учраас өөрсдийгөө ажлын байраар хангаж байна” хэмээн ярьсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ