Өчигдөр л гэхэд 1302 хүүхдийн ковидын шинжилгээний хариу нь ЭЕРЭГ гарчээ

2021-09-16

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагт халдварын 3234 /Улаанбаатарт 1785, орон нутагт 1449/тохиолдол илэрч, 21-80 гаруй насны найман хүн нас барлаа. Үүний 1302 тохиолдлыг 0-16 насны хүүхдүүд дангаараа бүрдүүлж байна. Холбогдох БШУЯ, ЭМЯ-наас хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ бус гэр бүлийн орчноосоо халдвар ихээр авч байна гэж мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар:

  • Хөнгөн 13008
  • Хүндэвтэр 5936
  • Хүнд 1804
  • Нэн хүнд 327 иргэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 21075 хүний 3719 нь хүүхэд, 1140 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 48600 иргэн байна.

 

Холбоотой мэдээ