ФОТО:Хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн Улаанбаатар

2020-11-12

Өнөөдөр буюу 11-р сарын 12-ны 06:00 цагаас 17-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ.

Энэ хугацаанд иргэдийг зөвхөн хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авах, худгаас ус авах зэрэг нэн шаардлагатай тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байхыг Улсын онцгой комиссоос зөвлөж буй. Тэгвэл одоогийн байдлаар гадуур хөл хөдөлгөөн харьцангуй бага байгаа нь иргэд эрхийнхээ хажуугаар үүргээ ухамсарлаж, хөл хорион дэглэмийг сахиж байгаагийн илрэл юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын алба хаагчдаас бүрдсэн хяналтын баг нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байна.

11-р сарын 17-ны 06:00 цаг хүртэл:

  • банк,
  • эрчим хүч,
  • дулааны цахилгаан станц,
  • эмнэлэг,
  • эмийн сан,
  • ус хангамжийн газрууд,
  • хүнсний зах, дэлгүүр,
  • шатахуун түгээх станц,
  • харилцаа холбоо,
  • хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллагууд ажиллахгүй болохыг дахин сануулая.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ