САЙН МЭДЭЭ:Халдвартай жолоочийн хоёрдогч хавьтал болох 171 хүн бүгд ХАЛДВАРГҮЙ гарчээ

2020-11-12

Эрүүл мэндийн яамнаас халдвартай жолоочийн хавьтлын тандалт, шинжилгээний талаар мэдээллээ.

Иргэн Д-ийн ойрын хавьтал болох 73 хүний 48 хүнд нь шинжилгээ хийхэд нэг хүнд нь коронавирус илэрчээ. Ийнхүү иргэн Д-ийн голомтот батлагдсан тохиолдол тав болж байна.

Харин хоёрдогч хавьтал болох 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Мөн Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймагт явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

11-р сарын 11-нд нийт 644 хүнд шинжилгээ хийснээс 24 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.

  • 10-р сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ
  • 11-р сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочийн шинжилгээ
  • 10-р сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ
  • 10-р сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн найман хүний давтан шинжилгээ
  • 10-р сарын 21-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илэрчээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ