Б.Жавхлан: Хог, дулаан, цахилгааны хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зогсооно

2021-09-15

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

Хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үзүүлэхгүй.

Хавар буюу тавдугаар сард батлуулсан Төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх жил хүүхдийн мөнгийг эргэн 20 мянга болгохоор батлуулсан. Энэ хүрээндээ байх ёстой.

Гэхдээ төсвийн тодотголын хүрээнд энэ оны сүүлийн хагаст хүүхдийн мөнгийг 100 мянга хэвээр үргэлжлүүлсэн. 2022 онд 100 мянгаас шууд 20 мянганд шилжүүүлэх нь шок үүсгэх тул аажмаар бууруулахаар төлөвлөж байна.

Мөн хүүхдийн мөнгийг шууд хэрэглээнд өгөх биш, хуримтлал руу шилжүүлэх саналыг танилцуулж байна.

Холбоотой мэдээ