
ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаад байгаа билээ.
Тэрбээр өнөөдөр ДАШТ-д оролцох хүсэлтээ МҮОХ-нд хүргүүлсэн юм. Улмаар түүнийг дэлхийн аваргад явуулахыг дэмжихийг уриалан иргэд гарын үсэг цуглуулж эхлээд байгаа билээ. Харин Хөх хотод Ерөнхий консулаар сууж асан Д.Мөнх-Эрдэнэ Э.Цэндбаатарыг байр унаатай болгох хандивын аяныг эхлүүлж, өөрөө 50 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдсэн байна.