• Хөл бөмбөгийн Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд 2021 оны VI сард дуусна

    Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны тэмцээн зохион байгуулах хорооны хурал лхагва гарагт болж 2023 он хүртэлх тэмцээн уралдааны хуваарийг баталлаа.

    Энэ хурлаар “Катар – 2022” хөл бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дууссан байхаар төлөвлөжээ.

    Монгол Улсын үндэсний шигшээ баг F хэсгийн ээлжит тоглолтууд болох Тажикстан, Киргиз, Японы шигшээ багуудын эсрэг 3 болон 6 дугаар сард тоглохоор болсон байна.

    Яг тодорхой өдрүүд товлогдоогүй ч эхний байдлаар: Тажикстан – Монгол, Монгол – Япон гэсэн тоглолтууд 2021 оны 3 дугаар сард, Киргиз – Монголын тоглолт 2021 оны 6 дугаар сард гэж товложээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ