Цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан хяналтын баг ажиллаж байна

2020-11-12

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар хяналтын баг нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг тав хоногийн хугацаанд ажиллах юм. Тухайлбал, тус ажилд НМХГ-ын 400 гаруй албан хаагчид дайчлагдан ажиллаж байна.

Иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхаарууллаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ