Халдвартай жолоочийн ойрын хавьтлын 73 хүний шинжилгээний хариу 12.00 цагт гарна

Алтанбулаг боомтоор 10 сарын 14-нд орж ирээд, тусгаарлалтад 21 хоног болоод гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүн, хадам ээж болон дүүгээс нь Covid-19 илэрсэн талаар өчигдөр Улсын Онцгой комисс мэдээлсэн.

Тэдний ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч буй. Дээрх хүмүүсийн шинжилгээний хариу өнөөдөр 12:00 цагт гарах бөгөөд дам хавьтлын хүмүүсийг судлан тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүд авч байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьтлын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээ авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн УОК тооцож байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ