Э.Цэндбаатар: Ард түмэндээ хандаж хэлэхэд надад хандив, мөнгө хэрэггүй шүү. Дэлхийн аваргад л явуулж өгөөч.

2021-09-15

МУГТ Э.Цэндбаатар Монголын үндэсний олимпын хороонд дэлхийн аваргад оролцох хүсэлтээ өглөө.

Энэ үеэр тэрбээр ““Би өөрийгөө хэн болохыг харуулмаар байна. Энэ миний хамгийн сүүлчийн ДАШТ. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Токиогийн олимпод намайг ялсан Оросын тамирчин ДАШТ-д 60 кг-д оролцоно. Түүнийг ялж, даагаа нэхмээр байна.

Монголчууддаа хандаж хэлэхэд надад мөнгө, хандив хэрэггүй. Өөрийн хөлсөө дуслуулж байж, хүссэн медалиа авсан цагт бүгд ирнэ.

Харин ДАШТ-д явах ямар гарц гаргалгаа байгааг гаргаж өгөхийг хүсэж байна.

Өмнөх дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан бол энэ удаад аварга болохыг хүсэж байна” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ