Э.Цэндбаатар: О.Тулга бид хоёр ард түмний өмнө тулалдаж, хэн ялсан нь дэлхийн аваргад явья

МУГТ Э.Цэндбаатарыг улсын шигшээ багаас хасах шийдвэрийг Боксын холбооноос гаргасан.

Тэгвэл өнөөдөр МУГТ Э.Цэндбаатар Монголын үндэсний олимпын хороонд дэлхийн аваргад оролцох хүсэлтээ өглөө.

Монгол Улсын шигшээ багаас Боксын холбоо хасах эргүй харин Биеийн тамир спортын хороо энэ шийдвэрийг гаргадаг эрх бүхий байгууллага аж.

Тэрбээр “Би өөрийгөө хэн болохыг харуулмаар байна. Энэ миний хамгийн сүүлчийн ДАШТ. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Токиогийн олимпод намайг ялсан Оросын тамирчин ДАШТ-д 60 кг-д оролцоно. Түүнийг ялж, даагаа нэхмээр байна.

О.Тулга бид хоёр ард түмний өмнө тулалдаж, хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ явья” хэмээн ярьсан юм.

 О.Тулга нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай бөгөөд МУГТ Э.Цэндбаатарын оронд ДАШТ-д оролцох эрхээ аваад байгаа юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn