А.Амбасэлмаа:Коронавирусын халдварын нууц үеийн хугацаа 25 хоногт хүрч байна

2020-11-11

Улсын онцгой комисс 20:00 цагт хуралдсаны дараа Засгийн газар хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Одоогийн байдлаар жолоочийн ойрын хавьтлын 73 хүнийг тандалтаар илрүүлж, ХӨСҮТ-т тусгаарлажээ. Ойрын хавьтал гэж 1.5 метрийн зайнаас ойр зайд, амны хаалтгүй, 15 минутаас удаан харьцсан хүмүүсийг тооцно гэлээ.

Мөн үүнээс гадна дам хавьтал гэж 2,000 гаруй хүн байгаа гэлээ.

73 хүний шинжилгээнээс коронавирус илрэх боломжтой. Энэ иргэдийн шинжилгээний хариу ямар гарахаас шалтгаалж цаашдын арга хэмжээгээ төлөвлөнө” гэв.

-Гэрийн 14 хоногийн тусгаарлалтыг эргэж мөрдөх асуудал яригдаж байгаа юу?

-ДЭМБ-ын судалгаагаар халдварын нууц хугацаа 14 хоног гэж явдаг. Олон улсад хийгдсэн судалгаагаар халдварын нууц үеийн хугацаа 21, заримдаа 24, 25 хоног болж байгаа гэсэн мэдээллүүд орж ирж байна. Ард иргэдийн дунд халдвар тархаад, гинжин хэлхээгээр нь нууц хугацааг нь тооцдог. Монгол орны хувьд ямар байх нь уу гэдгийг батлагдсан тохиолдол дээр судална. Судалгаа, шинжилгээний үр дүнд цаашдын арга хэмжээ төлөвлөгдөнө.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ