
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Энэ ажиллагаанд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр нар байлцав.
Замын түгжрэлийг сааруулах, саармагжуулах үүднээс гарсан Батлан хамгаалахын сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулж, Бүх шатны албан тушаалтнууд хувийн унаагаар ажилдаа ирэхийг хориглохыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг үүрэг болгосон байна.
– Бүх шатны албан тушаалтнууд хувийн унаагаар ажилдаа ирэхийг хориглоно. Үүнийг зөв талаас нь ухамсарлуулан ойлгуулах хэрэгтэй. Нэгд, түгжрэл үүсгэж байна. Хоёрт, шатахууны эрэлтийг ихэсгэж, хомсдолыг бий болгож байна. Нөгөө талаас хувь хүний амьдралд ч багагүй зардал гарч байгаа. Иймээс нийтийн тээврээр зорчих, алслагдсан нэгтгэл, ангийн хувьд хүний тооцоог сайн хийсний үндсэн дээр албаны автобусны хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ үед хүнгүй орчинд маскаа тогтмол солих, хүн хоорондын зайг сайн барих, гар ариутгагчийг тогтмол авч явах, байнгын хэрэглээ болгох хэрэгтэй.
– Мөн бүх нэгтгэл, ангийн захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, нэн шаардлагатай ажлаас бусад илүү хөдөлгөөнийг хязгаарлах ёстой хэмээн онцолжээ.