“Арбидол эмийн тунг хэтрүүлбэл элэг хордоно,тиймээс заавал эмчийн заалтаар хэрэглэнэ”

2021-09-14

“Арбидол” эмийг коронавирусийн эсрэг эмчилгээний удирдамжаас хассан гэх мэдээлэлд Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох залруулга хийлээ.

Тэрбээр “Коронавирусээс өмнө “Арбидол” гэдэг эмийг томуугийн вирусийн эсрэг хэрэглэдэг байсан. Коронавирусийн эсрэг зориулж гаргаж ирсэн эм биш учраас өвөрмөц эмчилгээний удирдамжаас хасаж, ерөнхий үйлдэлтэй эмийн төрөлд нь оруулсан. Цаашид ч коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэсээр байна.

“Арбидол”-ыг уугаад маш олон хүн эдгэсэн. Иргэд өөрсдөө очиж аваад хэрэглэх юм шиг санаад байна, үүнийг эмчийн заавраар ууж хэрэглэх ёстой.

Арбидол эмийг жирэмсэн, элэгний өөрчлөлттэй хүн дур мэдэн ууж болохгүй. Бүх эм элгэнд очин цэвэршдэг, эм болгон өвөрмөцөөр гэмтээдэг эрхтэн бий. Арбидолын тун  хэмжээг тааруулахгүй бол элэг гэмтээнэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ