Гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд зорчиж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Тэрхүү зорилтын хүрээнд зорчигч олонтой, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж эхэллээ. Тодруулбал, есдүгээр сарын 3-наас эхлэн Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник, Т:5 Офицеруудын ордон-III, IV хороолол-Дүүхээ төв, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр гэсэн гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Мөн нэмж зургаан чиглэлд уртасгасан цагаар автобус явуулахаар төлөвлөж байгаа юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn