ШУУРХАЙ:Халдвар авсан МУБИС-ын оюутан сагс, волейболын тэмцээнд оролцжээ

2020-11-11

Тээврийн жолоочийн хадам ээж, дүүгээс нь тус тус коронавирусын халдвар илэрсэн билээ. Дүүгийх нь хувьд МУБИС-ын оюутан бөгөөд тус сургуулиас дараахь мэдэгдлийг гаргаад байна.

Тухайн оюутан нь 11-р сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан шинэ элсэгчдийн аварга шалгаруулах спортын тэмцээнд сагс, волейболын төрөлд оролцжээ. Тэмцээн нь 11-р сарын 8-ны өдөр Саппоро болон Баянбүрдийн “Хүрд” зааланд тус тус болж өнгөрсөн байна. Тэмцээнд хамт орсон болон есдүгээр сарын 9,10-ны өдрүүдэд 3-р байранд ирсэн, цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнуудыг тогтоох тандалтын ажлууд хийгдэж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ