Д.Нямхүү:Бүгдээрээ тэр хүмүүс рүү дайраад байвал тулгамдаад, маршрутаа үнэн зөв мэдээлэхгүй

2020-11-11

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

24 хүнийг эхний ээлжид тусгаарлан шинжилгээ хийхэд хоёр хүн халдвартай гарсан. Хадам ээж болон оюутан дүүгийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ хоёр хүний  хавьтлыг судалж байна.

Хэвлэлийнхэнд хандаж хэлэхэд мэдээллийг нэгдсэн журмаар өгөх нь хамгийн зөв юм. Тэр нь ч  бидний ажилд тустай байна. Ээлжлээд маш олон хүн ажил хийлгэхгүй утсаар залгаад асууж байна. Ингэж хариулах нь бидний үндсэн ажил биш.

Хэдий халдвар авсан ч гэсэн энэ хүн халдвар авсан байна гээд зураг хөргийг нь дэлгээд, ил тод гаргаж болохгүй.

Шинжилгээг авахын тулд хүртэл хүндээ учирлаж хэлж, ойлгуулна. Мэдээн дээр намайг зарлачихлаа, одоо намайг ад үзээд унана гэсэн сэтгэл зүйн паникт ордог. Дараа нь нарийвчилсан судалгаа хийж, тэр хүнээр үнэнийг яриулах нь хамгийн чухал. Сандарсан хүн алдаа гаргадаг. Сандрахгүй байвал хавьтлуудыг нь хурдан тогтоож, тусгаарлаж, шинжилгээг аваад шүүгээд явна.

Тэр хүнийг нэр, зурагтай нь зарлаад байвал тэр хүн сандраад, сэтгэл санаагаар янз бүр болоод юунд хүрэхийг хэн ч мэдэхгүй. Тэр хүн худлаа ярьвал маш аюултай.

Зөв мэдээлэл коронавирустэй хийх тэмцлийн 50 хувь. Тиймээс хэвлэлийн байгууллагууд, иргэд ч тэр жаахан болгоомжтой хандмаар байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ