
Төрийн ордонд өнөөдөр болсон “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч 2021” зөвлөлдөх уулзалтад оролцогчдын хэлсэн үгээс онцолж байна.
Монголын Ажилчдын холбооны нэгдсэн төвийн захирал Н.Ганзориг:
Дарга нар биднийг нийтээр нь архичин гэж дуудаж байна. Энэ дунд архи уудаггүй хүмүүс байна.
Монголчууд бүгд архинд живчихээгүй, энэ бол зөвхөн та нарын бодол шүү.
Биднийг бүгдийг нь ажилгүй, архичин, хулгайч гэж дуудаж байна. Төр засаг, бизнес эрхлэгчид нь ингэж дуудаж байхад бид хаана очиж, хэнд итгэх вэ. Аль болох л хилийн дээс алхахыг бодож байна.
Монгол Улсын бүтээн байгуулалтыг дундын зуучлал буюу тендер цохьдог намын сэтэр зүүсэн залуучууд хойш татаж байна. Бүх тендерийг тэд авдаг. Тендер авдаг хэр нь ажилчин байхгүй. Орон нутагт баригдсан сургууль, цэцэрлэгийн барилга нь гурван баллын газар хөдлөлтийг дийлэхгүй нураад унаж байна. Тэр барилгад ганц арматур хийх сэтгэлгүй ажил орлогчид байна шүү дээ.
Тиймээс төрийн өндөрлөгүүд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа бидэнтэй ч бас уулзаж, бэрхшээл, санал бодлыг маань сонсож байгаач гэж хүсэх байна.