Х.Нямбаатар: Э.Цэндбаатарт авсан арга хэмжээ өөрчлөгдөхгүй, Ч.Лодойсамбуу миний оронд ажиллаг

2021-09-13

Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Есдүгээр сарын 5-нд Монголын боксын холбооны Бага хурал болсон. Эл хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Хурал 18.00 цагт дуусан, дараа нь “Элит” төв дээр 130 хүн хоол идээд тарсан. Шөнийн 02.30 минутийн орчимд Цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход тэнд нэлээд хэдэн хүн цаг хэтрүүлэн архи дарс уусан, хоорондоо зодолдсон байсан.

МБХ-ны Удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатарт удаа дараа сануулж, анхааруулга өгч байсан байна лээ. “Найрамдал”-д хийж байсан шигшээ багийн цугларалтыг шөнө хаяад явсан, коронавирусийн дэглэм зөрчсөн, өнгөрсөн жил сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хэрэглэж, нүцгэлсэн. Өмнө нь бэлтгэлээс оргож яваад бусдад зодуулж байсан.

Товчхондоо, Э.Цэндбаатарт авсан арга хэмжээ өөрчлөгдөхгүй.

Татвар төлөгчдийн мөнгөөр шигшээ багийг цалинжуулж, тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцуулдаг. Тиймээс тамирчид сахилга баттай байх ёстой гэдэг асуудал яригдсан. Тэгээд шигшээ багаас хассан юм.

Удирдах зөвлөлийн гаргасан, Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассан шийдвэр зөв гэдэгт би одоо ч итгэлтэй байна.

Тэр Ч.Лодойсамбуу сэтгүүлчийн хэлж байгаачлан Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг өөрөө тайлбарлаад, өөрийнхөөрөө илэрхийлээд байвал холбоо гэж байх шаардлагагүй. Хэн нэг сэтгүүлч өөрийнхөө комментоор хэнийг тэмцээнд явуулах эсэхийг шийдэхгүй.

Ч.Лодойсамбууд хандаж хэлэхэд, тэгж их боксын спортод санаа тавьж, сэтгэл нь зовоод байвал Боксын холбооны Ерөнхийлөгч болох хүсэлтээ гаргах ёстой. Ч.Лодойсамбуу өөрөө хүсвэл түүнийг Боксын холбооны Ерөнхийлөгч болгоход би бэлэн” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ