
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ.
Энэ үеэр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням Арбидол эмийг коронавирусийн эсрэг эмчилгээний удирдамжаас хассан талаар мэдээлэв.
Тэрбээр “Арбидол эмийг эмчилгээний стандартаас дэлхий дахинаа хассан байна. Гэтэл яамны, шийдвэр гаргадаг хүмүүс нь энэ талаар мэдээгүйгээр барахгүй Арбидол эмийн нөөц бүрдүүлэх чиглэлийг өгсөн.
Улмаар эм ханган нийлүүлэгчид 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөцийг бүрдүүлсэн. Төрийн уялдаа холбоогүй шийдвэрээс болж хувийн ААН-үүд 10 орчим тэрбум төгрөгөөр хохирч байна.
Гэтэл эмчилгээний стандартаас хасагдсан учраас энэ эм ямар ч хэрэггүй, хог болсон гэсэн үг” хэмээн ярилаа.
Харин үүний хариуд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Арбидол эмийг өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассанаас эмчилгэнээс бүрмөсөн хасаагүй” гэв.