Б.Жаргалсайхан:Төрийн албан хаагчид нь чөлөөт цагаараа уулын аман дахь амралтын газруудад согтуу байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ.

Энэ үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан индэр дээрээс үг хэлэв. Тэрбээр согтууруулах ундааны онцгой албан татварын нэмэгдүүлэх, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтийг улсын нэгдсэн төсвөөс хараат бус болгох, шатахуунд онцгой албан татвар ногдуулдаг болох зэрэг хэд хэдэн тодорхой санал дэвшүүлэв.

Тэрбээр “Бидэнд хамгийн тулгамдаж буй асуудал бол цар тахлаас илүү архидан согтууралт. Ажил хийдэг хүн алга. Цалингаа авлаа, архидаад алга болчихно. Хэдэн үеэрээ хавтгайрсан архичин болох гэж байна.

Хөдөө, хотод бүгд согтуу, төрийн албан хаагчид нь амралтанд бүгд согтуу.

Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. УИХ-ын даргад согтууруулах ундааны онцгой албан татварыг нэмэх хуулийг санаачилж, оруулж ирэхийг онцгойлон хэлмээр байна.

Манайх шиг шатахуун үйлдвэрлэдэггүй мөртлөө ямар ч татваргүй хэрэглэдэг улс байхгүй. Тэгээд л дэмий тэнээд л, арай л жорлонд орохдоо машин унах нь холгүй, бүгдээрээ машин унана. Өдөржин түгжирч, төрийн байгууллагуудын ажилтнууд нь үйлчлэгчээсээ авахуулаад бүгд приус машинаа авч ирээд тавьчихна. Төрийн ордны гадна битүү приус.

Ажил хийх боломж алга. Зун болохоор бүгд ууланд гараад явчихна, есдүгээр сар болохоор бүгд чухал царайлаад л, хуралдаад л” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn