“Хүүхдийн мөнгийг аав, ээжид нь бэлнээр өгөхгүй, хүүхдэд нь хадгаламж болгон хуримтлуулдаг болгоно”

2021-09-13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халамжийн бодлогыг хадгаламжийн бодлого болгон шинэчлэх талаар дурьдав.

Тэрбээр “Хүүхдийн мөнгө, цалинтай ээж, хүнсий талон, нийгмийн халамжийн тэтгэвэр зэрэг нь цар тахлын үед нэн хэрэгцээтэй байсан гэдэгтэй санал нийлнэ.

Хүүхдийн мөнгө бол халамж биш ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт. Гэхдээ 1.4 их наядыг байнга бэлнээр өгөөд яваад байх уу?

Халамжийн бодлогоос болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлийг төрүүлж байж болзошгүй байна.

Хүүхдийн мөнгийг  бэлнээр өгөхгүй, одоо байгаа хэмжээгээр нь хүүхдэд нь хадгаламж болгон үлдээх боломжтой.

Тухайн иргэн насанд хүрэхэд 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх бодлогын шинэчлэлийг хийж чадвал боловсролтой, орон сууцтай иргэдийг бий болгож чадна.

Иргэн бүр байгалийн баялгаас хүртэх бодлогын реформын эхний суурь болно.

Халамжийн бодлогыг хадгаламжийн бодлого болгох шинэчлэлийг санал болгоно” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ug n zov gehdee gants bie orh tolgoilson ovchtei  urgelj em taria avdag niitiin bairand turees ogch amidardag hun yahuu ter mongoor tureesee ogno emee avna hooloo avna .eniig bas bodoh heregtei 

  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хичнээн тэрбум төгрөг алга боллоо доо. Одоо хүүхдийн мөнгөө хулгайлах арга байхаа даа. Ард түмэн бүр итгэх итгэлгүй болсон байна ш дээ. Энэ төрдөө.

  • Ийм үлгэр ярихаасаа ичих ч булчирхай алга даа! Үүнд итгэж байгаа хүмүүс эсвэл мөнгөний бичээч нарыг … Яана даа! Мөнгөний үнэ цэнэ өдрөөс өдөрт буурч байхад ,10 жилийн дараа хадгалсан нэртэй угаагдсан мөнгө нь жогорхой болох  үлгэр байна.

  • Энийг ярьж байхын оронд салчихаад хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй, ээжийн нуруун дээр бүх ачааг үүрүүлдэг аавуудад ямар арга хэмжээ авах тухай ярьсан бол цаг үеэ олсон асуудал болох бсан юм

  • хэрэглээний зээлийг 1 удаа тэглэж болохгүй юу.  цалин бага хүмүүст хүүхдийнхээ мөнгийг хэрэглэх шаардлага байхгүй болно шүү дээ. бүх юмны үнэ нэмэгдэж байхад цалингаа нэмэхгүй бна.

  • дэмжиж бна. бэлэн мөнгө өгөхөөр ажил хийхгүй бна. 1 ёсондоо хүүхдүүдээрээ тэжээлгээд бна гэсэн үг. ирээдүйгийн бодох хэрэгтэй.

  • болио, амьдралтай байгаачээ, ард иргэдийг яаж амьдраад байна гэж бодоод байгаа юм бэ, тэр мөнгөөр чинь амиа зогоож байгаа айл дийлэнх нь байна.

  • Энэ бол бас нэг мөнгө луйвар дахь арга . Дараагийн сонгууль болоход банк нь дампуураад луйварчид нь гадаад гараад хэдэн хүүхэд юу ч үгүй бүх хүмүүс тэнэг биш .  Эд нар луйвар хийх аргаа сайн олох юм доо 

  • bi 4n huuhedtei bugd surguulid yavdag ooroo eruul mendiin shaltgaantai ajil hiih bolomjgui niitiin bairand 200k turees ogdog yag gantshan huuhdiin mongoorl amidardag .tuslah demjih ah duu bhgui .haana ch hend ch handaad bidniig toodog avch heleltsdeg darga said bdgui

  • Хүүхдийн мөнгөөрөө хүүхдээ хооллож байгаа олон айл байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд насанд нь зарцуулах хэрэгтэй. Хүүхдийн мөнгө нь дансруу ордог гээд хоолгүй хонож байгаа айлууд байна. Харин ч хүүхдэд өөрт нь бэдэн өгдөг болгох хэрэгтэй

  • Хүүхдийн мөнгө юм бол хүүхэд насанд нь хэрэглүүлэх хэрэгтэй ш дээ, хүүхдийн мөнгө нь дансруу ордог гээд хүүхэд нь хоолгүй хонож байгаа олон айл байхад амьдралтай ойр байгаач 

  • Manii ued aav eej mini huuhdiin mongoo jild 1udaal avch busad ued ni ajlaa hiigeed tzalingaa  avaad onooh ni zondool yum boldog baij dee huvi tentzuulsen tetgever 300000 tal ni emend uldseneer ni yaj amidrah ve gartziig zaaj ogooch 

  • Хийж чадвал уг нь их зөв юм ярьж байна. Гэхдээ Оюун-Эрдэнэ үүнийгээ хэрэгжүүлнэ гэхээр итгэж чадахгүй бна. Андлалын хөшөөний төсвийг батлуулах гэж байхдаа яасан сайхан ярьж байсан билээ. Гэтэл өөрөө үүнийг далимдуулж ёстой муухайгаар ард түмэн, төр засгаа доромжлон байж луйвар хийсэн гэж бодохоор үнэндээ шал дургүй хүрч байна. Хөшөөний асуудалд Оюун-Эрдэнэ ямар нэгэн байдлаар оролцсон нь яалт ч үгүй үнэн.

  • Хүүхдийн мөнгийг сар сард нь биш  хуучин соц ын үе шиг жилд нэг удаа бөөн өгөх хэрэгтэй.хадгалах үрэх нь тухайн эцэг эхийн байдлаас болно.

    • Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ таны хэлдэг нэг талдаа зөв нөгөө талаасна та хардаа
       өрх толгойлсон олон хүүхэдтэй хүүхдийнэ харх хүнгүй аав ээжүүд яааж ажил хийхвээ ковидтой гээд цэцэрлэг шинэ хүүхэд авхгүй 2-3 насны хүүхэдтэй хүмүүс яахье хүн болгон адилгүй ээ ийм хүмүүсийн амьдрал яах болоо 

  • Зочин Халамжийн бодлогоос салж өөрөө өөрийгөө авч явах ухаанд бага нялхаас нь ой тойнд нь оруулж хэвшүүлмээр байгаа юм Зүгээр байж байгаад бааханмөнгөтэй болсон байх ч хүндээ ч төрдөө ч оновчтой хэлбэр биш дээ

  • Eniig harin zow gj bodoj bna.Bi 6nastai hvvtei gants biy eej.Hvvhdiihee mongiig 5jil awaagvi uchir n aawiihan dansruu ordog aaw n gadaadad bdag shvvh tsagdaagaar ywaadch ooriin ner deer bolgoj chadaagvi minii hvvgiin mongo togmol dansnaas n gardag…ene mongo ireedvid minii hvvhdiin bolowsrold zartsuulagduul nadadch tom tus bolhoor bgaa ym uugan

  • Хүнсний толон нэмэгдэлтэй өгөөд бна гээд бичээд л яриаад л байх юм нэмэгдлээ 2020 оны 9 сард хамгийн сүүлд өгөөд зогсоосон биз дээ худлаа бичиж ярихаа болимоор юм засгийн газар.

Холбоотой мэдээ