
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэллээ. Тэрээр “ДЭМБ, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр манай улсад хийж буй дархлаажуулалт харьцангуй хурдтай үргэлжилж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Манай улсын иргэдийн 65 хувь нь дархлаажуулалтын 2 тунг хийлгэжээ.
Дархлаажуулалт нь цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тус болно” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Гуравдугаар тунг хийж эхэлсэн улс дэлхий дээр 10 байгаа. ДЭМБ-аас гуравдугаар тунг дэмжихгүй байгаа. Зарим улсууд нэгдүгээр тунд хүн амаа хамруулж чадаагүй байхад гуравдугаар тунгаа хойшлуулахыг ДЭМБ-аас уриалж байна.
Оноос өмнө зорилтот 60 хувиа гурав дахь тунд хамруулах зорилтыг тавьж байна. Бид улс орнуудаас зургаан сарын өмнөөс эдийн засгаа нээнэ гэсэн үг.