Эхний хавьтал болох 24 хүн дээр нэмж 17 хүнийг тусгаарлажээ

2020-11-11

2020.11.11, 15:20 минут:Эхний ээлжинд 24 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүн халдвартай гарчээ. Хадам ээж, оюутан дүү нь халдвартай гарчээ. Халдвартай гарсан хоёр хүний хавьтал болсон хүмүүсийн хавьтлыг судалж байна. Эхний хавьтал болох 24 хүн дээр нэмж 17 хүнийг тусгаарлажээ.


Халдвар авсан жолооч 10-р сарын 14-нд Алтанбулагийн боомтоор ирж, Сэлэнгэд нэг удаа, улмаар “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан 21 хоногийн хугацаандаа гурван удаа шинжилгээ өгч, сөрөг гарч байжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Нөхцөл байдал хүндэрч байна. ОХУ-д өвчлөл өндөр байна. Зөвхөн хилийн цаана Хиагтад гэхэд коронавирусын халдвартай 400 гаруй хүн байна. Манай улсад хоёр өдрийн хугацаанд 14 тохиолдол бүртгэгдлээ.

Нийт батлагдсан тохиолдол 382 болсноор, эдгэрэлтийн хувьд буурч 82 хувьд хүрсэн. ХӨСҮТ-т нийт 61 хүн эмчлэгдэж байна” гэв.

Иргэн Д болон түүний эхнэр, хоёр хүүхэд, хашаанд нь хамт амьдардагч ээж, аавыг нь ХӨСҮТ-т тусгаарлажээ. Хоёр хүүхдийн хувьд хоёул цэцэрлэгийн буюу 2,4 настай юм байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ