ЭМЯ: Шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр ”

Дельта хувилбарын давлагаа эхлэхэд хавьтал болсон шинж тэмдэгтэй байвал эмнэл зүй дээр үндэслэж буюу заавал шинжилгээ хийхгүйгээр эмчилгээ хийнэ.

Есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувьд нь хуурамч эерэг хариу гарч байна.

Тэгэхээр нийт 220 өвчлөөгүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байна гэсэн үг. Тиймээс бид цаашид PCR шинжилгээгээр баталгаажсан ковид-19-ийн тоог албан ёсоор зарлах болно.

Халдварын тархалт өндөр үед шинжилгээний тактик өөрчлөгдсөн бөгөөд иргэд амны хаалтаа маш сайн зүүх шаардлагатайг сануулъя.

Учир нь дельта хувилбарын хувьд, амны хаалтгүй зөрөөд өнгөрөхөд л халдварлах чадвартай. Тиймээс шинжилгээ хийлгэх гэж яарахаас илүү амны хаалтаа маш сайн зүүж, халдвараас сэргийлэхийг анхааруулж байна” хэмээн ярилаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn