Б.Буянтогтох: Хөнгөн өвдсөн ч ямар нэгэн аргаар эмнэлэгт хэвтэнэ гэдгээ болих хэрэгтэй байна

Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох:

Иргэдийн зүгээс нэмж ор дэлгэсэнгүй, эмнэлэгт хэвтэж чадахгүй байна, өрхийн эмнэлэг ирсэнгүй гэх асуудлыг ярьдаг. Үнэндээ эмнэлгийн ажилчдын ачаалал хэвийн нормоос хэд дахин давсан учраас хүрэлцэхгүй байгаа юм. Манай монголчуудад эмнэлэгт очиж байж санаа нь амардаг, эмнэлэгт хэвтэж байж эмчлүүлсэнд тооцдог зан байна.

Иргэдийн эмнэлэгт хэвтэх гэдэг энэ хандлага эмнэлгийн байгууллагад маш өндөр ачаалал үүсгэж байгаа. Орыг 40 мянга хүртэл дэлгэж болно. Гэвч тэнд ажиллах боловсон хүчин хязгаарлагдмал байна.

Иргэд эхний 2-3 хоногт нус гоожих, бие арзайх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрэхээр хүндрээд байна, заавал эмнэлэгт хэвтэнэ гээд зүтгэчихдэг. Ингээд хөнгөн хэлбэрээр өвдсөн ч ямар нэгэн аргаар эмнэлэгт хэвтэх гэж оролдож байна.

Тиймээс иргэдийг аль болох гэрээрээ эмчлүүлэхийг хүсэж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn