ШӨХТГ:Зохиомлоор үнэ хөөрөгдсөн иргэнийг 2 сая, ААН-ийг 20 сая төгрөгөөр торгоно

2020-11-11

Улсын онцгой комиссоос арваннэгдүгээр сарын 11-ний 01:30 цагаас 14-ний 23:59 цаг хүртэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод буй.

Хүнсний нөөц хангалттай, хүнсний аюулгүй байдлын нөөцийг хангалттай бүрдүүлсэн тул иргэд хөл хориотой холбоотойгоор зохиомол дараалал үүсгэхгүй байхыг УОК-оос зөвлөсөн.

Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд “Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх” албан шаардлагыг хүргүүлж, улсын байцаагч нар газар дээр хяналт, шалгалт хийж эхэлжээ.

Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авах талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим орчинд мэдээлжээ.

Тодруулбал, зохиомол хомсдол бий болгож, үнэ хөөрөгдсөн иргэнийг хоёр сая, ААН-ийг 20 сая төгрөгөөр торгох юм байна.

Мөн үнэ хөөрөгдсөн ААН-үүдийг төлбөргүй 115 дугаарт хандаж мэдээлэх боломжтой гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ