ЭМЯ: Даваа гарагаас эхлэн 18-аас дээш насныханд вакцины гурав дахь тунг хийнэ

2021-09-10

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Б.Баярболд:

“Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хүн амын 69 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тунд 65 хувь нь хамрагдаад байна.

Мөн 12-17 насны 258,277 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан. Харин хоёрдугаар тунд хүүхдүүдийн 78 хувь нь хийлгэсэн нь хүүхдийн вакцинжуулалт хангалтттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байна.

Түүнчлэн одоогоор коронавируст халдварынг эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунг зорилтод бүлгийн иргэдэд сайн дураар хийж байгаа. Ингээд есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насны иргэдэд сайн дурын үндсэн дээр нэмэлт тунг хийж эхэлнэ” хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ