Жо Байден АНУ-д цар тахлын халдварыг бууруулах 6 зүйлт төлөвлөгөөг танилцуулав

2021-09-10
9-р сарын 9-нд коронавирусийн халдварыг хэрхэн тогтоон барих талаарх шинэ төлөвлөгөөг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден танилцууллаа. Энэхүү төлөвлөгөө ёсоор  зургаан зүйлийг хэрэгжүүлэх аж.
Байден мутаци үүссэн Дельта хувилбар үргэлжлэн дэлгэрэхийг хориглох арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ вакцинжуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай байна гэжээ.

Төлөвлөгөөнд:

1. 100-аас дээш тооны ажилтантай бизнес эрхлэгчид ажилтнуудаа долоо хоног тутамд COVID-19-ийн шинжилгээнд хамруулах, эсвэл COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн байх хэрэгтэй.

2. Нөхцөл заалтад нийцсэн нийт америкчуудад вакцины бэхжүүлэлтийн тунг үнэ төлбөргүй хангана.

3.Багш сурагчдад КОВИД-19 вирусийн шинжилгээг тогтмол хугацаатай хийнэ.

4. Гэр бүлийн хэрэглээнд зориулагдсан КОВИД-19 вирусийн оношилгооны бүтээгдэхүүний үнийг илүү боломжийн болгоно.

5. Цалин хөлсний баталгаажуулалтын төлөвлөгөөн дэх зээлийн төлөлтөөс хэлтрүүлэх процессыг хялбарчилна.

6. Коронавирусийн халдвар авсан олон тооны өвчтөнийг хүлээн авсны улмаас ачаалал нь хүндэрсэн эмнэлэгт дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд багтжээ.

Холбоотой мэдээ