
Манай улсад жирийн үед 100 мянган амьд төрөлтөд 20 эхийн эндэгдэл ногддог байсан бол энэ жил 88 болж нэмэгджээ.
Үүнээс 29 нь зөвхөн коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас амиа алджээ.
Дархлаажуулалтанд хамрагдаагүй жирэмсэн эх халдвар авснаар хүндрэх эрсдэл өндөр байгаа юм.
Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэл, эндэгдлээс сэргийлэхээр ЭМ-ийн сайдын тушаалаар сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж байна.
Тиймээс нийт жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн ээжүүдээ дархлаажуулалтад хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.