
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоох асуудлыг огт яриагүй талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Х.Болортуяа мэдээлсэн.
Харин ХӨСҮТ-ээс 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох саналыг боловсруулжээ.
Учир нь 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул шөнийн хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-ээс гаргажээ.
Ийнхүү оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байна.
Сүүлийн найман өдөр дараалан улсын хэмжээнд 3500-аас дээш тохиолдол бүртгэгдэж, нийт 5215 хүүхэд халдвар аваад байна.