МХЕГ:Амны хаалт зүүгээгүй иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай

2020-11-10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нар өнөөдөр МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцав.

2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс хойш Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ингэхдээ хилийн хяналтыг чангатгах, дотоодындоо ААН-үүдийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа юм.

Мэргэжлийн хяналтын байгууллага сэжигтэй тохиолдлыг ангилин ялгаж эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч байгаа юм.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд:

Гадуур маскгүй явж байгаа хүн болон маскгүй хүнд үйлчилж байгаа байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллана. Эхний ээлжинд зөвлөнө, сануулна, дараагийн удаа хариуцлага тооцож ажиллана. Хариуцлага тооцох маш олон хуулийн заалтууд бий. Маск зүүгээгүй иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Амны хаалтгүй иргэнд үйлчилж байгаа, амны хаалт зүүх шаардлага тавиагүй, гар угаах,  зай барих орчин нөхцөлөөр хангаагүй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ