“УОК, Засгийн газрын түвшинд хөл хорио тогтоох асуудал огт яригдаагүй”

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хотын захиргааг Яармаг дахь барилга руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, арванхоёрдугаар сарын 31-ны дотор нүүлгэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгөв.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

Халдварын тохиолдол хөл хөдөлгөөнийг даган өсөж байна. ЭМЯ, УОК-оос хөл хорио тогтоох санал орж ирээгүй байна.

УОК, БШУЯ, ЭМЯ хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Анги, давхар, сургуулиар нь хөл хорих арга хэмжээг авч байна.

Хөл хорио тогтоох асуудал огт яригдаагүй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn