Б.Лхагвасүрэн:Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулна

2020-11-10

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар  Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг баталсан.

Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг Монголбанк хоёр бүлэгтэйгээр бэлдсэн.

  • НэгдүгээртМонголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл. Долоон арга хэмжээг хамтарч хэрэгжүүлэх тухай тусгасан.
  • Хоёрдугаарт,Санхүүгийн зах зээлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанкнаас хийж, хэрэгжүүлэх ажлын заалтыг оруулж өгдөг уламжлалтай. Энэ нь макро эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн системийн тогтвортой байдал, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт гурван бүлэг хэсгээс бүрдсэн заалтууд байдаг.

Хэлэлцэх явцат УИХ-ын гишүүдээс санал гаргаж, нэг заалт нэмж найм болгосон.

Заалтуудыг онцолбол…

  1. Монгол Улс олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад байж байгаад өнгөрсөн аравдугаар сард гарсан. Нэг жилийн дотор хурдтайгаар саарал жагсаалтаас гарсан.  2021 оноос Мөнгө угаах тероризмтэй тэмцэх байгууллагын зөвлөмжид нийцүүлэн үндэсний хөтөлбөрийг төрийн бусад байгууллагатай хамтран гаргана.
  2. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах

Санхүүгийн хэрэглэгч гэдэг нь зөвхөн банкны харилцагч биш. Банк санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас гэх мэт бүх талын харилцагчтай холбоотой заалт. Тэр утгаараа санхүүгийн зохицуулалт хийдэг бусад байгууллагуудтай хамтарч энэ ажлыг зохион байгуулна. Бүх талын харилцагч хамаарах учраас тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж үзсэн.

  1. Зээлийн хүүг бууруулах стратеги хөтөлбөрийг УИХ-аас баталсан. Үүний хүрээнд дунд хугацаанд буюу 2023 оны эцэс хүртэл төв банк, Засгийн газар бусад холбогдох байгууллагуудтай хамтран зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ гэдгээ хөтөлбөр дээр нарийн тусгасан. Зээлийн хүүг бууруулах нэг гол арга хэмжээ нь банкууд дээр байгаа өрийн үлдэгдэл, чанаргүй зээлийн хувь хэмжээг яаж хэрхэн бууруулах вэ  гэдэг асуудал чухал байна. Зээлийн хүүний зардлын 20 гаруй хувийг чанаргүй зээл эзэлж байна.
  2. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих
  3. Ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлсэн.Үүний хүрээнд 2021 онд тогтвортой чиглэлд явуулж, олон улсын сайн жишигт нийцүүлэх, Үндэсний ипотекийн агентлагтай байх ба хууль эрх зүйн орчныг бий болгох санал тавьсан.
  4. УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, хүндрэлийг багасгах зорилгоор экспортод чиглэсэн ЖДҮ-ийн газруудыг хөгжүүлэх санал гаргасан. Тодруулбал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг  боловсруулах үйлдвэр бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд зориулж Төв банк, Засгийн газраас төсөв мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэх санал гаргаж, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний заалтад шинээр оруулсан.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ