Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 13 настай охиныг мөргөж, амь насыг нь хохироожээ

Гарцаар гарч байсан 13 настай охиныг мөргөж, амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Өнөөдөр 07.20 цагт СХД-ийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Жолооч та явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй хэмээн ТЦА-наас мэдээлж байна. 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ