
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хотын захиргааг Яармаг дахь барилга руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, арванхоёрдугаар сарын 31-ны дотор нүүлгэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгөв.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
Захирагчийн ажлын албаас иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэгжүүдээ шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Захирагчийн албаар өдөрт 1000 гаруй хүн үйлчлүүлдэг, энэ хэрээр тодорхой хэмжээгээр замын ачаалал үүсэхийг үгүйсгэхгүй. Ирэх намар гэхэд бүх буюу 2500 ажилтанг бүрэн шилжүүлнэ гэж төлөвлөж байна.
Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулахаар гурван жилийн төлөвлөгөөг баталсан.
Үүний хамгийн эхнийх нь LRT болон бусад масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх.