• Ж.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болохоор тус үйлдвэрийг шалгах ажлын хэсгээс чөлөөлөгдөх хүсэлт гаргав уу

    Сүүлийн үед Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярыг ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэгтэй Дарханд хувийн буудалдаа уулзсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар УИХ-ын гишүүн асан түүнийг томилох гэж байна гэх мэдээлэл гарсаар байна.

    ЖДҮХС-аас хувийн компаниараа тэрбумын зээл авсан учраас Ж.Энхбаярыг өнгөрсөн УИХ-ын сонгуульд намын дарга нь нэр дэвшүүлээгүй. Мөн Засгийн газартаа ч оруулаагүй. Харин ахлах зөвлөх болгосон.

    Түүнийг “Эрдэнэт”-ийн захирал болгохоор УИХ дахь МАН-ын бүлэг дээр ярьсан эсэх тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай холбоотой ямар нэгэн халаа сэлгээ, томилгооны асуудал одоогоор яригдаагүй.

    Харин Ж.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Янз бүрийн мэдээлэл цацагдах болсон учир уг ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан” гэжээ.

    Өмнө нь 60 тэрбум, МАНАН дэглэмийнх гэгдсэн Д.Хаянхирвааг “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилж байсан нөхөд энэ удаа Ж.Энхбаярыг “Эрдэнэт”-ийн захирлаар томилбол гайхах хэрэг алга.

    Харин тэр Б.Эрдэнэбилэг гэгчтэй хуйвалдах юм биш биз гэдэг хардлага л хамгийн түрүүнд байсаар байх болно.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • за болио Бадамсүрэн захирал их сайн ажиллаж бга шүү ахмадуудаа жаахан харж үзвэл дээрдээ бусадаараа бол гайгүйдээ солих шаардлаггүй

    Холбоотой мэдээ