МҮЭХ: Татвар нэмэхгүйгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

2021-09-08

Цар тахлын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомсдолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж байна.

Тэд Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны 43 дугаар тогтоолыг удирдлагууд бурууугар ашиглаж, жирийн иргэдийн амьдралд хүндрэлд учруулж байна гэж үзэж тус заалтыг өөрчлөх эсхүл удирдлагуудад тус тогтоолыг зөвөөр ашиглуулах талаар арга хэмжээ авах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ

Тус тогтоолын 1.3-т төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой ААН, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж … цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх гэж заажээ.

Тогтоол анх  төрийн байгууллагуудын захиргааны албан тушаалтнуудад хамаатай гэж баталж гаргаж байсан боловч багш, эмч, жирийн ажилтан хүний орон тоог халах, цалинг нэмэгдүүлэхгүй байх гэсэн сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж МҮЭХ-ноос үзэж байна.

Мөн шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгаа тул татварыг нэмэгдүүлэхгүй, цалин, тэтгэврийг нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ.

Холбоотой мэдээ