Найман хоног дараалан 3500-аас дээш тохиолдол бүртгэгдэж, 5215 хүүхэд халдвар авчээ

2021-09-08

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 3677 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс.

  • 1469 нь нийслэл хотод,
  • 2208 нь орон нутагт бүртгэгджээ.

Ийнхүү сүүлийн найман хоногийн хугацаанд тогтмол 3500-аас дээш тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн найман хоногт нийт 5215 хүүхэд халдвар авсан байна.

Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны зургаан хүн нас барж, нийт нас баралт 982 боллоо.

Холбоотой мэдээ