
БОАЖ-ын сайд Н.Уртнасанг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар огцруулах асуудал ярих гэж буй талаар зарим хэвлэлүүдээр мэдээлж байна.
Тэгвэл Н.Уртнасан сайд сошиал хуудастаа “Өвөлжилтийн бэлтгэл, агаар орчны бохирдлын талаар бидэнд хийх ажил маш их байна. Хийж ч байна. Дахин дахин хэлэх хэрэг гардаг юм байна. Хариуцлагатай ажил хийж буй хүний хувьд зөвхөн бодлого шийдвэр, ажил л ярина. Хүний тухай болон бусад сэдвээр ярихгүй. Ажлаа л сайн хийцгээе. Чин сэтгэл, хичээл зүтгэлийг үнэлэх өдөр ирнэ. Бурууд бууж өгөхгүй. Даваад гарна. Өвөлжилтийн хурлын өмнө амжиж бичив” хэмээн бичжээ.