Нарухито хааны дүүг хаан ширээ залгамжлагч болгов

Өчигдөр Японы Хааны ордон “Хаан ширээ залгамжлагчийг тодруулах” ёслол үйлдэж, Японы эзэн хаан Нарухитогийн дүү Акишино Фумихиног хаан ширээний тэргүүн залгамжлагч болгосныг мэдэгдлээ.

Энэ нь Японы үндсэн хуулийн дагуу түүхэндээ анх удаа зохиогдсон “Хаан ширээ залгамжлагчийг тодруулах ёслол” ажээ. Японы эзэн хаан Нарухито уламжлалт хувцас өмсөн хааны ордонд мэдэгдсэнээр “Хааны ордны журам”-ын тухай тогтоолын дагуу, ханхүү Акишино Фумихито хааны ширээ залгамжлагч болж байгааг дотоод гадаадынханд зарлан мэдэгдэж байна гэжээ.

Акишино Фумихито ханхүү “эзэн хааны ширээ залгамжлагчийн хувьд би чадах бүхнээ хийх болно гэдгээ гүнээ мэдэрч байна” гэв. Дараа нь Японы ерөнхий сайд Суга Ёшихида баяр хүргэжээ.

Нарухито хаан нэг охинтой. “Хааны ордны журам”-д зөвхөн эрэгтэй залгамжлагч хааны орыг залгамжлагч болно гэж тогтоосон байдаг ажээ.

Японы хааны угсааныхан, ерөнхий сайд, төлөөлөгчдийн танхим болон сенатын танхимын дарга, дээд шүүхийн дарга, түүнчлэн орон нутгийн захиргааны төлөөлөл, гадаад орнуудын элчин сайдын төлөөлөл зэрэг 46 хүн уг ёслолд оролцлоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ