
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 3,963 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс.
- 1,383 нь нийслэл хотод,
- 2,580 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 3,560 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас барж, нийт нас баралт 976 боллоо.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 976 хүн эндээд байна.
Иргэд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.