
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа талаараа мэдээллээ.
Иргэд ийнхүү ярьж байна:
“Монголчууд орлогогүй боллоо. Иргэд дөрвөн удаагийн хөл хорионд орж, иргэдийн амьдрал доройтож байна. Төр засаг өдрийг аргацаасан хуурамч арга хэмжээ авч байна.
Дээрэмчин, луйварчингуудын авсан мөнгийг ард түмэнд эргүүлж өг. Төрийн мөнгө гэж байхгүй, иргэдийн татварын мөнгө л гэж бий. Би улсад 36 жил татвар төлсөн ч миний төлсөн, хүмүүсийн төлсөн НДСанг тонож дээрэмдсэн.
Иргэдийнхээ амжиргааг дэмжиж нэг сая төгрөгийг олгох шаардлагыг 20 гаруй удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргэж байсан ч хариу өгөөгүй.
Сарын 255 мянгаар амьдарч байгаа ч иргэд байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 188 мянган төгрөгөөр амьдарч байна.
Залуучуудыг ажил хийсэнгүй л гэж дарамтлаад байдаг, үнэндээ монголд хөдөлмөрийн мөлжлөг бий болчихсон. Хөдөлмөрийн мөлжлөгт идэгдэж олон залуучууд ажил хийх сонирхолгүй болж байна.
Тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянга бологохыг шаардаж байна шаардаж байна.
Монгол Улсад мөнгө байна, харин сэтгэл л дутаж байна” гэв.
Гурав хоногт хариу өгөхгүй бол Сонгинохайрхан дүүргээс эхлэн иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага байна уу? гэсэн сэдвээр иргэдийн дунд санал асуулга явуулна гэлээ.