“Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг ажлын ачаалал, нийгмийн хамгаалалтай нь уялдуулан шинэ шатанд гаргана”

2021-09-07

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Багануур, Багахангай, Налайх дүүргийн багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОНЦЛОГ:
– Багш нар болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
– Танхимын ба танхимын бус сургалт хосоlсон хэлбэрээр үргэлжилнэ. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг.
– Хоцрогдол арилгах цогц төлөвлөгөө хэрэгжинэ. Энэ төлөвлөгөө эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван үе шаттай.
– Энэ хичээлийн жилд 150 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллана. 4 хүүхэд тутмын 1 нь ганцаарддаг, 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах шаардлагатай гэсэн
судалгаа бий.
– Үдийн хоол хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Сурагчдын 70 орчим хувь нь өглөө сургуульдаа цайгаа уулгүй ирдэг.
– Орон нутгийн боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг шинэчилж орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно.
– Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана.
БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ
– Удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлж, шатлан дэвших боломжийг бүрдүүлнэ. Улстөрөөс хараат байдлыг хална.
– Боловсролын тэгш бус байдлыг арилгана. Хот хөдөө, хувийн төрийн гээд ялгаатай байдал шат бүрд бий.
– Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулна. Бид энэ хичээлийн жилээс гарааны оношилгоо хийнэ.
– Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг ажлын ачаалал, нийгмийн хамгаалалтай нь уялдуулан шинэ шатанд гаргана.
– Цахим шилжилтийг идэвхжүүлж, хосолмол сургалт явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Монголын анхны цахим сургуулийг байгуулж байна.
– Багш нарыг бэлдэх, ажлын байран дээрээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлнэ.
– Өнгөрсөн хугацаанд боловсролын байгууллагын хүртээмжийг сайжруулах чиглэлд ажилласаар ирсэн бол одоо чанарт онцгой анхаарна.
– Боловсролын байгууллагыг хагас бие даасан санхүүгийн тогтолцоонд шилжүүлнэ.
– Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг өөрчилнө.
– Сургуулийн бүтэц, байршил хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтооно.
– Сургалтын чанарт суурилсан багшийн цалин урамшууллыг олгоно.
АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
– Багануур дүүрэгт шинээр байгуулагдсан насан туршийн боловсролын жишиг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийнэ
– Сургуулийн орчны интернэтийн хурдыг 3 дахин нэмнэ. Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай шийднэ
– Багануур дүүргийн 3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгыг дуусгана.
– Голомт цогцолборын өргөтгөлийн барилгыг дуусгана
– Налайх дүүрэгт царцсан цэцэрлэгийн барилгыг дуусгана
– Багахангай дүүргийн дотуур байр, сургуулийн барилгын асуудлаар судална гэв.
Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ