
Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хойд хилийн цаана хяналт муу байгааг шүүмжлэв.
Тэрээр “Хиагтад хяналт сул байгаа нь харагдаж байна.
Алтанбулаг боомтын цаана ОХУ-ын талд ямар ч хяналт хийгдэхгүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Жолооч нар Улаан-Үүдээр олон газраар явж бараагаа цуглуулдаг нь мөн адил эрсдэл болж байна.
Хилийн цаана ямар ч хяналт алга гэж бид үзэж байна” хэмээн ярив.
Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд халдвар авсан нь батлагдсан 12 хүний дөрөв нь ачаа, тээврийн жолооч нар байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй