Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадамд Тоёотa Приус-50 машин бэлэглэлээ

Хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Замын-Үүдээс хойд хилийн зурвас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хүртэл 1100 км замыг явганаар туулахаар наймдугаар сарын 1-ний өдөр замд гарсан.

Тэрбээр өнөөдөр буюу 09 дүгээр сарын 17-ны өдөр 48 дахь өдрөө гүйн бариандаа ороход тун дөхөөд байна.

Тэгвэл эмэгтэй хүний тэсвэр хатуужил, зориг тэвчээрээр бусдад манлайлал, урам өгч байгаа бахархалт үйлсэд нь баяр хүргэн Австри улсад суугаа түүний ах тоёотa Приус-50 машинаар бэлэг барьсныг өнөөдөр гардууллаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn