Байден Парисын гэрээнд ойрын хугацаанд эргэн нэгдэж орохоо албан ёсоор мэдэгдлээ

2020-11-09

Mongoliaweekly.org-д нийтлэгдсэн “Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсон нь манайд хэрхэн нөлөөлөх вэ?” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

“Хариулт нь, тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Монгол, АНУ-ын харилцаа өмнөх шигээ үргэлжилнэ. АНУ Монгол Улсын Гуравдагч хөршийн бодлогын нэг хэсэг байхын зэрэгцээ манай улсаас импортолдог ноолуур, нэхмэл эдлэлд татвар ногдуулахгүй байх гэсэн Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Трампаас ялгаатай нь Байден гадаад хөршүүдтэйгээ худалдааны харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой.

Дээрээс нь Байден Монголд ирж байсан, харин Трамп айлчилж байгаагүй аж.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад улстай Обамагийн үеийнх шиг зөөлөн харилцаа руу эргэн орж чадахгүй гэдэгт санал нэг байна. Одоогийн нөхцөл байдлын хувьд АНУ бүхий л эрх мэдлийн түвшиндөө Хятадтай өрсөлдөх байр суурин дээр буй.

Цагаан ордонд хэн ч суусан бай Монгол Улс аюулгүй байдлаа хангахын тулд Япон, Энэтхэг зэрэг бусад улс орнуудтай харилцаа бэхжүүлэх шаардлагатай.

Байден болон Трампын байр суурь, мөрийн хөтөлбөр нь ч тэр нэг л зүйл дээр эрс ялгаатай байсан. Тэр нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал.

Байдены хувьд нүүрс экспортлогч улс орнуудад шахалт үзүүлнэ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний өдрөө л Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнд эргэн орохоо мэдэгдсэн.

Түүгээр ч зогсохгүй Хятадын нүүрсний хэрэглээтэй холбогдуулан Монголын нүүрсийг хамгийн бохир учраас өндөр татвар ногдуулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэж байсан удаатай.

Хэрвээ Цагаан ордны зүгээс Монголыг Хятад руу хийдэг нүүрсний экспортод шахалж үзүүлж эхэлвэл, эргээд Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа солонгоруулахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Монгол Улсын хувьд бүс нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, бололцоо бий. Байден уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа дэлхийн дулаарлын чиглэлээр тууштай ажиллахаа амласан. Монголын хувьд 1940-өөд оноос хойш дундаж агаарын хэм хоёр градусаар нэмэгдсэн нь хөрс ургамал, цаашлаад зудын байдал улам хүндрэх үндэс суурь болжээ” гэжээ.

Мөн нэмэлт мэдээлэл өгөхөд Байден энэ лхагва гарагт албан ёсоор гарсан Парисын гэрээнд ойрын хугацаанд эргэн орохоор төлөвлөсөн талаар BBC агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж:BBC, mongoliaweekly.org

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ